“Averatec” компани iMac-тай өрсөлдөх all-in-one загварын компьютер гаргажээ


АНУ-ын хямд үнэтэй лэптоп үйлдвэрлэлээрээ алдартай “Averatec” компани “Dell” корпорацийн “XPS One” болон “Hewlett Packard” компанийн “Touchsmart IQ5006” зэрэг өндөр үзүүлэлт бүхий компьютеруудтай өрсөлдөхүйц, тоглоомчдод зориулсан all-in-one загварын компьютер гаргажээ. Харин энэхүү компьютерийн гол давуу тал нь бусад ижил төрлийн компьютеруудтай харьцуулахад үнэ нь харьцангуй хямд буюу 1249 ам.доллар аж. Үзүүлэлтийн хувьд 2.4GHz Intel E4600 Core2Duo процессортой, 2GB-аас дээш багтаамжтай RAM-тай, 320GB хатуу дисктэй, nVidia GeForce 8400 график карттай, 22 инчийн LCD дэлгэцтэй бөгөөд Vista Home Premium үйлдлийн системтэй юм байна.


0 comments:

Post a Comment